Хятад, Иран, Орос улс тэнгисийн цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилалт хийж байна. Нэгдсэн сургуулилалт Ираны өмнөд эргийн Чабахар боомттой залгадаг Оманы буланд энэ долоо хоногийн лхагва гарагаас ням гараг хүртэл үргэлжлэх юм байна.
Оросын Батлан хамгаалах яам "Циркон" дуунаас хурдан пуужингийн системээр тоноглосон харуулын хөлөг онгоцоо оролцуулна гэж лхагва гарагт мэдээлсэн байна. Харин Хятадын талаас энэ сургуулилалтад далайн эрэн хайх, аврах ажиллагаа болон бусад байлдааны бус даалгавруудад зориулсан удирдлагатай пуужин устгагч "Наннинг" хөлөг онгоц дайчилсан байна.
Оролцогч талуудын тэнгисийн хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх энэ бэлтгэлд гурван улсаас өөр улсууд мөн оролцоно гэж Хятадын Батлах хамгаалах яам мэдээлсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Орос, Хятад, Ираны тэнгисийн бэлтгэлд Америкийн Засгийн газар санаа зовнихгүй байна гэж Нэгдсын улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби ярьсан байна.
Тэрбээр Орос, Хятадын Засгийн газар хамтарч бэлтгэл хийж байгаа нь анхны удаа биш хэмээсэн ч, бэлтгэл сургуулилалтыг ажиглаж, хянана гэжээ.
Өнгөрсөн сард Оросын арми Хятад, Өмнөд Африктай хамтран тэнгисийн бэлтгэл хийсэн. Харин Иран Хятад улстай 2019, 2022 онд мөн үүнтэй ижил бэлтгэл хийж байжээ.
Ажиглагчид ОХУ-ыг найрсаг харилцаатай улсуудтайгаа эв нэгдэлтэй гэдгээ, мөн цэргийн хүч чадавхиа харуулахыг хүсч байна хэмээн хэлж байна.
Орос, Хятад, Иран улс хамтарсан цэргийн сургуулилалт хийж байна | ||
Үзсэн: 481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.