АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг хамгийн сүүлд тавьсан хоригийн нөлөөг AK-47 бууны эрэлтээс харж болохоор байна. Өнгөрсөн долоо хоногт зарлагдсан хоригийн жагсаалтад багтсан компаниудын нэг нь тус автомат зэвсгийг үйлдвэрлэгч "Концерн Калашников" бөгөөд тус компанийн AK-47 буу маш хурдан зарагдаж байгаа гэж Лас Вегаст төвтэй, буу нийлүүлэгч "K-Var" компанийн менежер Роберт Келлер CNN-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тухайлбал, хориг хэрэгжиж эхэлснээс хойш тус компанийн нөөцөд байсан бүх AK-47 зарагдаж дууссан байна. Учир нь AK-47 болон илүү боловсронгуй болсон AK-74 бууг ОХУ-аас импортлохыг хориглоод байгаа ажээ.
Украйны салан тусгаарлагчдыг Орос дэмжиж байна гэсэн үндэслэлээр Обамагийн засаг захиргаа хойд хөршийн компаниудын эсрэг хориг тавиад байгаа юм. Украйны Засгийн газрын хүчнийхэн болон салан тусгаарлагчдын хоорондын зөрчил ширүүсч байгаа энэ үед "Malaysian Airlines" компанийн MH17 нислэгийн онгоц Украйнд нисч яваад сүйрч, 298 хүн амь үрэгдсэн нь "гал дээр тос" нэмсэн хэрэг болоод байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНУ-ын хоригийн дараа AK-47 эрэлт ихтэй бараа болов | ||
Үзсэн: 2108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.