Шууд Chart

Ховд аймагт “Тоон систем"-ийн сургалт эхэллээ

2014-07-21 14:45:26

Телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон технологийн шилжилтийн явц, радио долгионы хяналт, зохицуулалт, тоон радио өргөн нэвтрүүлгийн судалгаа зэрэг олон асуудлаар баруун бүсийн семинар Ховд аймгийн төвд зохион байгуулагдаж байна.

Семинарын гол зорилго нь хөдөө орон нутгийн телевиз, мэдээллийн салбарынханд шинэ мэдээ, мэдээлэл түгээхэд оршиж байгаа аж.
 
Семинарт Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн 90 шахам төлөөлөгч оролцож санал солилцож байна.
 
Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас хөдөө орон нутгийн мэдээллийн салбарынханд зориулан тус хурлыг ес дэх удаагаа зохион байгуулж буй юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ховд аймагт “Тоон систем"-ийн сургалт эхэллээ  
Үзсэн: 1987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй