Энэтхэгийн “Шинэ Дели-2023” сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Дэлхийн аваргын тав дахь өдөр манай улсын боксчин М.Энхжаргал Бразилын тамирчинтай тулалдаж гайхамшигтай эргэн ирэлт хийж ялалт байгууллаа.
Мөн энэ өдөр 52 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Монголын боксчдын салхийг хагалсан.
Тэрбээр 1/8 шигшээд Мозамбикийн боксчин Хелена Багаог нэгдүгээр үед хүнд цохилтоор гурван удаа тоолуулан ялж шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр манай боксчин маргааш Италийн Сиринэ Чараабитай хүрэл медалийн төлөө тулалдана.
М.Энхжаргал маргааш хүрэл медалийн төлөө тулалдана | ||
Үзсэн: 398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.