Монголын үндэсний бөхийн холбооны барилдааны дүрмийн зөвлөл хуралдаж, шийдвэр гаргажээ. Тус хурлыг МҮБХ-ны дүрмийн дагуу МҮБХ-ны дэд тэргүүн, ардын багш, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням даргалан зөвлөлийн гишүүд болон даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай нар хөлийн цэц, засуулын төлөөллүүд оролцлоо.
Хурлаар МҮББД-ийн 4.5-д "Аливаа барилдааны даваа бүрийн үндсэн цаг 25 минут байх бөгөөд үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулна" хэмээн заасныг өөрчилж " … Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна. Үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд:
Аль ч даваанд хоёр бөхийн идэвхтэй барилдсан бөх нь дараагийн барьцыг барих талаа сонгон барилдана.
Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж 2 талаар барилдана. Хав барьцнаас хаялцахгүй бол дан давхар шуудагны барьцыг ээлжлэн барьж барилдана. Эдгээр барьцнаас барилдах нийт хугацаа 20 минут байна.
Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд хаялцаагүй тохиолдолд Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана. Тэгш барьц гэдэг нь нэг гар шуудаг, нөгөө гар сугадаж зодогноос барих барьцыг хэлж байгаа болно" гэж өөрчиллөө гэжээ.
Хоёр бөхийн барилдааны идэвхийг харж, хасч, давуулдаг байсан дүрэм нь бөх сонирхогчид төдийгүй бөхчүүдийн шүүмжлэлийг ихээр хүртэж байсан билээ. Тэгвэл энэхүү дүрэм өөрчлөгдлөө.
Идэвхийг харж, хасч, давуулдаг байсан дүрэм өөрчлөгджээ | ||
Үзсэн: 513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.