Шууд Chart

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав

2014-07-22 09:33:26

Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг Засаг даргын орлогч Л.Амарзаяа удирдан явууллаа.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн амгалан тайван баярлах нөхцөл бололцоогоор хангах, нийтийн хэв журмыг хамгаалах, мөн жуулчид болон гадаадын иргэдийн аюулгүй байдал, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнийг түргэн шуурхай зохицуулах тал дээр цагдаагийн  хэлтсүүд, замын цагдаагийн тасаг анхаарч ажиласан талаар танилцуулав.
Мөн Онцгой байдлын албанаас үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд санамж сэрэмжлүүлэг өгч, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг ханган суваг шуудуу татсан байна.
Цаашид ойрын өдрүүдэд хур бороо ихтэй байх тул иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс, Хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллаар болов. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав   
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй