Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-07-22 10:25:55

Уншигч та бүхэндээ долоодугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Зүүн хойд Азийн бүс нутгийн захирагч нар зөвлөлдөв”, “З.Энхболд: Төмөр замын цариг нарийн, бүдүүн байх нь гуравдугаар асуудал”, “Баталсан хийгээд буцаасан хуулиудын тухай”, “В.Путин мэдэгдэл хийв” зэрэг  мэдээ, нийтлэлийг уншиж болно.
 
“Өнөөдөр”  сонины дугаарт “Түгжрэлтэй уулзварыг дөрвөн зам болголоо”, “Нисдэг эмнэлэг Монголд газардав”, “Осол гарсан барилгын ажлыг зогсоожээ”, “Нүүрсний үнэ өсөх найдлагагүй”, “Хөдөлмөрийн сайд орон нутгийн бичил бизнес эрхлэгчдээ эргэлээ”, “Арабын эмгэнэлт явдал” мэдээг онцлож байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Сэрээтэр: Б.Сугаржаргалын ах дүүс намайг ална гэж дарамталсан”, “Ц.Элбэгдоржийн айлчлалын багт бизнесийнхэн багтжээ”, “Ц.Оюунцэцэг: Ачааны машинууд ТҮЦ машинаас зөвшөөрөл өвдөг болно”, “Автомашины зогсоолыг дөрвөн саяар үнэлжээ”, "Төв халхын уртын дууны наадам болно” зэрэг мэдээлэл, яриа орсон байна. 
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Хүлээлтэнд хүлэгдсэн "Буянт-Ухаа 1" хороолол хэзээ эзэнтэй болох вэ”, “Хүүхдийн дууны шилдэг бүтээлийг ирэх есдүгээр сард тодруулна”, “Монгол заяа их л гэдэгсэн”, “Өсвөрийн чөлөөт бөхийн тамирчид амжилтаа ахиулав” зэрэг гадаад мэдээ, мэдээллийг онцлож байна.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Сарлагийн баяр маргааш болно”, “Улсын бүртгэлээс иргэдэд мэдээлэл өглөө”, “Таван улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ”, “Д.Батжаргал: Ургамлын харшил хүндэрч астматай болбол насан туршдаа өвдөнө” гэсэн гарчиг бүхий мэдээ, ярилцлагыг нийтлэжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй