Шууд Chart

Унгарын элчин сайдыг хүлээн авч уулзав

2023-03-23 07:54:27

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Обрушанскиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр орны спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, Унгар улсад тамирчид хамтарсан бэлтгэл хийх, тус улсын ҮОХ, ЭСЯ-тай хамтран тамирчдыг алдаршуулсан контент бэлтгэх боломжийн талаар ярилцав.

Мөн ирэх наймдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотноо болох хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцох тамирчин, албаны хүмүүст дэмжлэг үзүүлэх талд хамтран ажиллахыг хүслээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Унгарын элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй