Монгол Улс түүхэндээ анх удаа шайбтай хоккейн ДАШТ-ийг Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан, дөрвөн улирлын “Степпе Арена” ордонд өнөөдрөөс энэ сарын 26-ныг хүртэл зохион байгуулах гэж байна.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Финланд Улсад болсон Олон улсын мөсний хоккейн холбооны Их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-ийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах шийдвэр гаргаж, зарласан билээ.
Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д Монгол, Филиппин, Кувейт, Индонези улсын шигшээ багууд өрсөлдөх юм.
Монгол Улс нь Олон улсын мөсний хоккейн холбоонд 1999 онд анх элссэн бол IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өдгөө зохион байгуулснаар тус дивизионы гишүүнчлэлийг авах юм.
Өнөөдөр эхлэх тэмцээнд Монгол, Индонез, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ есөн багийн 198 тамирчин өрсөлдөнө.
Монгол Улсад болох шайбтай хоккейн ДАШТ өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.