Шууд Chart

Хөрөнгийн биржийн захирал Д.Ангар Лондон хотод ажиллав

2014-07-22 10:56:51

"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар энэ сарын 15-18-ны өдрүүдэд Лондон хотноо ажиллаж Лондонгийн Хөрөнгийн бирж, түүний газар, хэлтсийн удирдлагууд, төвлөрсөн төлбөр тооцоо, эрсдлийн удирдлагын LCH.Clearnet, олон улсын санхүүгийн индексийн FTSE болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзсан байна. Мөн Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, шаардлагатай дэд бүтцийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, тэдний итгэлцлийг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр яриа, хэлэлцээ хийжээ. 
Уулзалтуудад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх С.Ганхуяг хамт оролцсон байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хөрөнгийн биржийн захирал Д.Ангар Лондон хотод ажиллав   
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй