
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн санхүүжилтээр БОНХЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн гишүүд, шинжээчид, гидрогеологичдын 20 хүний бүрэлдхүүнтэй баг Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улсын Техникийн Их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Тэд “Газрын доорх усны хайгуул судалгааны арга зүй, усны нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр үнэлэх” хөтөлбөрийн дагуу 42 цагийн лекц, 30 цагийн дадлага семинарын хичээлийг судалсан байна.
Сургалтаар өнөөгийн тулгамдсан үйлдвэрлэл-судалгаа шинжилгээний ажлыг олон улсын түвшинд тухайлбал, ОХУ-д газрын доорх усны хайгуул судалгаа, усны нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр үнэлэх үнэлгээний талаар шинэлэг арга аргачлал, арга зүйн талаар мэдлэг мэдээлэлтэй болсон аж. Сургалтад хамрагсад курсын ажил хийж гэрчилгээ авчээ. Цаашид сав газрын захиргаадын газрын доорх усны мэргэжилтнүүдийг суралцуулах талд Эрхүүгийн Улсын Техникийн Их сургууль хамтран ажиллахад бэлэн байгааг захирал А.Д.Афанасьев тэмдэглэн хэлжээ.
Эрхүү хотын Улсын Техникийн Их сургуульд мэргэжил дээшлүүлжээ | ||
Үзсэн: 1130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.