Цагдаагийн ерөнхий газрын Авлигаас урьдчилан сэргийлэх 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төв, орон нутгийн газар хэлтсийн бүх алба хаагчдын дунд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг таниулах, эдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэрэглэх, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдлээс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой нийтлэл, илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум , Орхон аймаг, Баянхонгор, Хөвсгөл аймаг, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Төв Архивын газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Зохион байгуулалттай тэмцэх газар, Хэвлэл мэдээллийн төв зэрэг 10 гаруй газар хэлтсийн 25-н алба хаагч нар оролцсон байна.
Шалгаруулалтын тэргүүн байрыг Орхон аймаг дахь цагдаагийн газрын эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Гантөмөрийн “Хүмүүн заяаны үнэ цэнийг өлмийдөө гишгэсэн авлига”, дэд байранд Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч А.Дашцоожийн “Цаасан хараал”, гутгаар байранд Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын сэтгэл зүйч М.Одонгоогийн “Тэр бидэнд хэрэггүй” бүтээл тус тус шалгарлаа.
Цагдаа нар авлигын талаарх нийтлэл, илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцлоо | ||
Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.