Шууд Chart

“Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Б.Отгон-Өлзий алтан медалийн эзэн боллоо

2023-03-24 08:33:01

Морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан Улсын Шымкент хотод зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн “Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Ц.Тэмүүжин, Б.Отгон -Өлзий нар оролцсон юм. Тэгвэл Б.Отгон-Өлзий, табла буюу турк байны төрөлд алтан медалийн эзэн боллоо. Мөн шилдгийн шилдэг буюу нийлбэр дүнгээрээ дөрөвдүгээр байрт оров.

Морьт харваа Монголд төдийгүй дэлхийд танигдсан өрсөлдөөн ихтэй спорт. Энэхүү спорт нь улс бүхэнд өөрийн өвөрмөц онцлогтой хөгжсөн байдаг. Төрөл бүр нь өөр өөрийн байны тоо заадаг учраас тамирчнаас нягт бэлтгэл шаарддаг аж. Мөн авхаалж самбаа, сэтгэн бодох зэрэг олон чадварыг хүнд суулгадаг өгөөжтэй спорт аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Б.Отгон-Өлзий алтан медалийн эзэн боллоо  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй