Найм дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам (УБОУМУН) ирэх тавдугаар сарын 23-30-нд зохиогдоно.
“Монтаж” хэмээх сэдэв дор зохиогдох энэ удаагийн наадамд медиа бүтээлүүдийн санааг хүлээж авах аж.
Технологи асар хурдтай хувьсан хөгжсөөр буй өнөөгийн нийгэмд хүмүүн бид медиагаас бүхий л төрлийн мэдээллийг авах болсон ч тэрхүү мэдээллээр нэгдэхийн оронд хамгийн эгэл, өдөр тутмын зүйлс дээр ч бие биеэсээ тусгаарлагдсаар байна. Ертөнцийг хүлээн авах сэрэл мэдрэмж ч эрс хувьсаж, байгаа, байхгүйн зааг бүдгэрч, технологи, хүн төрөлхтний харилцан хамаарал оршихуйг тодорхойлох болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Иймд энэ удаагийн наадмын голлох үзэл санааг “монтаж” буюу эвлүүлэг хэмээх үгээр төлөөлүүлж, үндэстний онцлог, итгэл үнэмшил, сүсэг бишрэл, газар зүй болон байгалийн тогтоц зэргийн тусгал бидний өдөр тутмын амьдралд хэрхэн бууж, дэлхий дахины амьдралын нийтлэг хэв төрхийг бүтээж буйг илэрхийлэхийг зорино.
Нүдэнд үл үзэгдэх мэдээллийн ертөнц, бодит ертөнц, цахим ертөнц сүлэлдсэн энэ орчинд хүн гэдэг код мэт. “Жинхэнэ” нийгэм, “жинхэнэ” бодит байдал үгүй болж байна уу. Ер нь бодит байдал гээч бий юу ...
"Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам ирэх тавдугаар сард болно | ||
Үзсэн: 443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.