Шууд Chart

Байт харвааны УАШТ Орхон аймагт болж байна

2023-03-24 11:08:33

Монгол Улсын байт харвааны 15 дахь удаагийн заалны УАШТ Орхон аймагт өчигдөр эхэллээ.

Тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд 20 гаруй байгууллага, клубийн 303 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Орхон аймгаас 79 тамирчин оролцож байна.

Энэхүү тэмцээн рекувр болон компаунд төрлөөр  U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болж буй. Тамирчид рекувр төрөлд ангилал тус бүрд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөнө.

Харин компаунд төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа ангиллаар өрсөлдөж, цэц мэргэнээ сорьж байна.

Тэмцээн маргааш өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Байт харвааны УАШТ Орхон аймагт болж байна   
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй