Шууд Chart

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо

2023-03-24 12:52:09

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг тус дэд хороо 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад Улсын Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилыг нэр дэвшүүллээ гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг сонгож, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг тус дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй