Шууд Chart

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар БНХАУ-ын “Super brain” телевизийн шоунд оролцжээ

2023-03-24 14:08:58

Тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй “Super brain” телевизийн шоу нэвтрүүлэгт Монголын оюун ухааны академийн тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцжээ. Тэдний оролцсон дугаар өнөөдөр 21:10 цагаас олон нийтэд хүрэх аж.  

Тамирчдын өрсөлдөгчийн хувьд “Super Brain” шоунд гурван удаа оролцон ялалт байгуулаад байсан “Тархины хаан” буюу “Brain King” хочтой Cheng Zhi Qiang болон 2022 оны бүх Хятадын ой тогтоолтын аварга, “Хийсвэр зураг” төрлийн дэлхийн рекорд эзэмшигч Xu Yangran нар гэнэ.

“Манай хоёр тамирчин гайхамшгийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Орчуулгатайгаар шууд дамжуулалт явуулахыг хичээнэ” хэмээн Монголын оюун ухааны академиас мэдээллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар БНХАУ-ын “Super brain” телевизийн шоунд оролцжээ  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй