Шууд Chart

Тайванийн Засгийн газар Гондурас улсаас Элчин сайдаа татна

2023-03-25 09:52:09

Гондурас улс Хятадын Засгийн газартай харилцаагаа сэргээж байгаатай холбоотойгоор тус улсаас Элчин сайдаа татахаар болсон гэж Тайванийн Засгийн газар пүрэв гарагт мэдээлжээ.

Ингэхдээ “Гондурас улс тус улсын асуудлыг шийдвэрлэхэд Тайванийн Засгийн газраас олон жил тусалсныг огт үл тоомсорлон, Хятадын талтай харилцаагаа хэвийн болгохын тулд Гадаад хэргийн сайдаа тус улсад айлчлуулах шийдвэрээ хэвээр үлдээлээ” гэж мэдэгджээ.

Тайваньтай дипломат харилцаатай 14 улсын нэг болох Төв Америкийн энэ улсын Ерөнхийлөгч Шиомара Кастро Гадаад хэргийн сайддаа Хятадын талтай яриа хэлэлцээ хийх үүрэг даалгавар өгсөн гэж энэ сарын 14-ний өдөр нийгмийн сүлжээнд бичсэн байна. Үүний дагуу Гондурасын Гадаад хэргийн сайд Эдвардо Энрике Рейна лхагва гарагт Хятадыг зорьсон юм.

Энэ айлчлал цаг хугацааны хувьд Цай Ин Вэний ирэх долоо хоногт Төв Америкийн хоёр улсад хийх айлчлалтай холбоотой гэж Тайванийн Гадаад хэргийн сайд парламентдаа мэдээлсэн байна.

Тэрбээр “Энэ нь цаг хугацааны хувьд санамсаргүй зүйл биш. Хятадын тал Цай Ин Вэний айлчлалыг тохиолдуулан Гондурасыг Тайваньтай харилцаагүй болгохыг чармайж байна” гэжээ. 


Тайванийн Засгийн газар Гондурас улсаас Элчин сайдаа татна   
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй