Шууд Chart

Одоогийн байдлаар нийтийн эзэмшлийн зам, талбайд орхисон 30 гаруй машин байна

2023-03-28 09:02:16

Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж журамлах талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр "Одоогийн байдлаар 30 гаруй машиныг олж тогтоогоод байна. Иргэдээс энэ талаар мэдээлэл ирж байгаа, мөн камераар илрүүлж буй тул цаашид ийм машинуудын тоог гаргаад явна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто замын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд эдгээр машиныг олж тогтоогоод, эздэд нь мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авч байна. Мэдэгдэл хүргүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд машинаа аваагүй бол ачиж журамлана" гэсэн юм.


Одоогийн байдлаар нийтийн эзэмшлийн зам, талбайд орхисон 30 гаруй машин байна  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй