Шууд Chart

Голуудын усны түвшин нэмэгджээ

2014-07-22 17:22:36

Долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн болон Орхон гол Өлзийт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-40 см нэмэгдэж, Туул голын нийт уртын дагууд болон Балж, Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг ба Чойбалсан хот орчимд үерийн түвшинг 10-55 см даван үерлэж байна. Мөн Хангай нурууны өврийн Шаргалжуут, Таац, Алтай нурууны Ховд, Хархираа-Түргэний уулсаас эхтэй Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байгаа бол Ус судлалын харуул Хурх-Өмнөдэлгэр, Барх-Батширээт, Хэрлэн-Мөнгөнморьт, Халх-Баянхошуу орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулъя. Түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар авто машинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.  


Ус цаг уур, орчны хүрээлэн
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Голуудын усны түвшин нэмэгджээ   
Үзсэн: 1684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй