Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмадын тоо өсжээ

2023-03-29 13:29:31

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмад настны тоо өнгөрсөн онд 968 болж өмнөх оноосоо 35 орчим хувиар өсжээ.

Ихэвчлэн сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг, үл хайхрах, бэлгийн хүчирхийлэлд өртөх нь дийлэнх байжээ. Түүнчлэн тэдний эрүүл мэндийн байдал онцгой анхаарал хандуулах түвшинд хүрснийг Хүний эрхийн үндэсний комиссоос тодотголоо.

Зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, шээс бэлгийн зам, яс булчин, сэтгэцийн өвчлөл 1.5-2 дахин өссөн болохыг Комиссын гишүүн Х.Мөнхзул хэллээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл”-ийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барих товтой байна. Илтгэл нийт 7 бүлэгтэй. Үүний нэг нь “Ахмад настны эрх, хамгаалал бүлэгт тэдний Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрлөх эрх, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, Хөгжих эрх, Хүчирхийллээс ангид байх эрхийн асуудал багтсан байна. 


Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмадын тоо өсжээ   
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй