Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, маргааш нутгийн баруун хагаст, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Маргааш говь, талын нутгаар, нөгөөдөр Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 метр секунд салхитай гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Салхины хурд энэ сарын 17-нд баруун болон говийн нутгийн зарим газраар 18-20 метр секунд хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө -39-44 хэм, өдөртөө -28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -34-39, өдөртөө -24-29 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө -20-25 хэм, өдөртөө -10-15 хэмийн хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө -26-31 хэм, өдөртөө -18-23 хэм хүйтэн байх юм.
Зүүн зүгийн нутгаар цастай | ||
Үзсэн: 1463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.