Шууд Chart

АНУ-ын сандрал үргэлжилсээр

2013-07-25 13:54:36

АНУ-ын зүгээс Эдвард Сноуденд түр орогнол олгох асуудлын талаар ОХУ-д хандан дахин сануулга өглөө. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр АНУ-ын Төрийн департамент энэ талаар хийсэн албан ёсны мэдэгдэлдээ “Хэрэв ОХУ-ын тал Сноуденд орогнол олгож, Шереметьевогийн олон улсын нисэх онгоцны буудлаас гарахыг зөвшөөрвөл гүнээ харамсах болно” хэмээсэн байна.

АНУ-ын тагнуулын албаны нууц мэдээллийг задруулсан хэргээр шуугиан тарьсаар байгаа Эдвард Сноуденд  саяхан ХБНГУ “Мэдээллийн дууч”/ Whistleblower / шагнал хүртээсэн. Түүгээр ч зогсохгүй Европын холбооны зүгээс АНУ-ын тагнуулын албанд дургүйцлаа илэрхийлсэн мэдэгдлүүд удаа дараалан гаргасаар байгаа билээ. Яг энэ цаг үетэй зэрэгцэн ОХУ түүнд  түр орогнох зөвшөөрөл олгох тухай мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллээр цацагдаж, Сноуден тун удахгүй нисэх буудлаас гарах гэж байна хэмээн цуурч эхэлсэн юм.  
 
Үүний дараахан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьж, энэ асуудлаар хэлэлцсэн байна. Тэгвэл өчигдөр орой Сноудены асуудлыг хариуцан тусалж байгаа өмгөөлөгч Анатолий Кучерена сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ орогнол олгох асуудлыг шийдээгүй байгаа гэжээ.
 
Ийнхүү Эдвард Сноудены мэдэгдэл алдарт АНУ-ыг дэлхийн олон том гүрнүүдтэй найрамдалт харилцаагаа хэвийн авч үлдэж чадах  эсэх асуудлыг таамаглашгүй байдалд оруулсаар байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

АНУ-ын сандрал үргэлжилсээр  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй