FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 2 хүртэл Сингапур Улсад үргэлжилж байна.
Энэ сарын 29-нд эхэлсэн зургаа дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам нар гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцож буй.
Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид Азийн аваргад манай эрэгтэй баг 2017 онд түрүүлж, 2018, 2019 онд мөнгө, эмэгтэй баг 2013 онд хүрэл медаль тус тус хүртэж байв.
Монголын сагсчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна | ||
Үзсэн: 7659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.