Дэлхийн суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болно.
Түүний мэндэлсний энэ ойг дэлхий даяар ирэх дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тус ойг тохиолдуулан Монголд анх удаа тоглогдох “Rhapsody on a theme of Paganini”, “II Симфони” зэрэг бүтээлийг Филармонийн концертын танхимд дөрөвдүгээр сарын 6, 7-нд үзэгчдийн хүртээл болгох аж.
“Rhapsody on a theme of Paganini” төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан уг бүтээлийг С.Рахманинов нь хөгжмийн зохиолч Н.Паганинигийн зохиосон тема аялгууг 1934 оны долоодугаар сарын 3-аас наймдугаар сарын 18-ны бичсэн бөгөөд төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулан бичсэн, төгөлдөр хуурын концерттой тун төстэй, бүгдийг нь нэг хөдөлгөөнд багтаасан концертын бүтээл юм. Үүнийг зарим хөгжим судлаачид түүний төгөлдөр хуурын V концерт ч гэж үздэг.
Тус бүтээлүүд нь С.Рахманиновыг нэр алдарт хүргэсэн бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд Улсын Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш удирдан, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, симфони найрал хөгжмийн хамтаар үзэгчиддээ хүргэх юм.
Суут хөгжмийн зохиолч С.Рахманиновт зориулсан хүндэтгэлийн концерт болно | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.