БГД-ийн 16 дугаар хороо, Гандангийн дэнжийн гэр хороололд "Гудамж" төсөл хэрэгжиж байна. Ингэхдээ нийт 31 гудамжийн дэд бүтцийг цогц байдлаар шийдэх гэнэ.
Төслийн багийнхан энэхүү ажлаа Орхоны 6-р гудамжаас эхэлсэн бөгөөд шинэчлэгдсэн гудамжийг та бүхэн харж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх томоохон ажлын эхлэл болсон энэхүү гудамжийг өнөөдөр 12.00 цагт албан ёсоор нээх юм.
Цаашид үлдсэн 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох аж.
Эдгээр ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК боловсруулж байгаа бол эхний гудамжны зам барилгын ажлыг “Их зам Бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэсэн байна.
Шинэ гудамжны нээлт өнөөдөр болно | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.