Шууд Chart

Монголын нугараачид хүрэл цом хүртлээ

2014-07-23 10:21:06

Монгол хүний авьяас билиг, Монголын урлагийн түмэн гайхамшиг дотор дэлхий дахинаа дахин давтагдашгүй өвөрмөц төрөл бол уран нугаралт юм.

Бусад оронд уран нугаралтын урлагийг хөгжүүлсэн байдаг ч уян хатан чанар, хөдөлгөөний эвслээрээ манайхаас хол дутуу гэж урлаг судлаачид онцлодог.

Тэгвэл үүнийг батлан  Казахстаны Астана хотноо энэ сарын нэгнээс наймны хооронд болсон “Эко Ази” олон улсын циркчдийн наадамд манай улсыг төлөөлөн “Circus Mongolia Khadgaa”-гийн хоёр уран нугараач оролцож, хүрэл цом, Сахагийн циркийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ.

Өмнө нь монголчууд энэ наадмын алтан цомыг хүртэж байсан удаатай. Манай орны циркийн урлагийн нүүр царайг уран нугаралт ийнхүү тодорхойлсоор байна. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголын нугараачид хүрэл цом хүртлээ  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй