Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзаж байна

2023-04-03 08:22:41

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр өглөөний уулзалт хийдэг уламжлалтай. Энэ дагуу "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өглөөний ээлжит уулзалтаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй өнөөдөр хийж байна.

Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зэрэг Засгийн газрын гишүүдээс гадна төрийн өмчит "Эрдэнэс Монгол", "Эрдэнэт"-ийн удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, "МАК" ХХК-ийн захирал Б.Нямтайшир, "Макс" группийн захирал Б.Ганбаатар, "Саус гоби сэндс" ХХК-ийн захирал А.Далангурван зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь тус уулзалтын гол зорилго юм.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзаж байна  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-09 15:38
Компаниуд улсын мөнгөөр баяждаг ба АНУ-ын бодлогыг хэрэгжүүлдэг юм. Социалист байсан улсад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй юм. Компанийхан гэр хорооллын хамаатнуудаа хот руу дууддаг ба эвдэрхий бараа зарж, хүмүүст дараа удан, ажилгүйдлийг тэтгэдэг юм.

Бидэнтэй нэгдээрэй