Шууд Chart

Зүүний сүвэгч дотор урласан бяцхан урлагийн бүтээлийн үзэсгэлэн нээгджээ

2023-04-03 10:45:18

Зүүний сүвэгч дотор урласан бяцхан урлагийн бүтээлүүдийн үзэсгэлэн Их Британид нээгджээ. Уран барималч Виллард Виганы 20 бүтээлийг дэлгэсэн уг үзэсгэлэн ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. Зөвхөн микроскопоор л харах боломжтой уг бүтээлүүд дунд Уильям Шекспир, Альберт Эйнштейн, Пиноккио, Робин Гуд, "Сувдан ээмэгтэй охин" уран зураг зэрэг багтжээ.

Уран бүтээлч эдгээрийг хийхдээ хурц үзүүртэй зүү, шил зүсэгч чулууны бяцхан хэлтэрхий зэргийг ашигласан гэнэ. Хэлбэр дүрсээ гаргасны дараа сормуус ашиглан бүтээлээ буддаг аж. Ингэхдээ зүрхний цохилтоо хүртэл хянах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бүтээл маш жижигхэн учир зүрхний цохилтоос хамаараад гар чичирч, далий муруй болох тохиолдол байдаг аж.

Түүний анхны бүтээл 2013 онд олны хүртээл болсон бөгөөд энэ нь 24 каратын алтан хийцтэй мотоцикл байжээ. Хивсэнцэрийн утсаар урласан, 0.07822 мм урттай, 0.05388 өргөнтэй хүний үр хөврөлийг 2017 онд урласан нь Геннисийн амжилт тогтоосон байдаг.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зүүний сүвэгч дотор урласан бяцхан урлагийн бүтээлийн үзэсгэлэн нээгджээ  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй