Дундговь аймагт орсон цаснаар нэг айлын 150 орчим бог мал цасанд дарагдсан дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ.
Энэ сарын 1-нээс 2-ны хооронд Дундговь аймгийн нутгаар үргэлжлэн орсон цасанд Адаацаг сумын нутаг Чулуун хороот гэдэг газар нэг айлын 150 орчим баг мал дарагдаж сумын хэсгийн төлөөлөгч, засаг даргын тамгын газрын ажилтнууд очиж цасанд дарагдсан малын сэг зэмийг гаргахад тусалсан байна. Нийт 150 бог малаас 65 бог мал буюу 23 хонь 42 ямааны сэг зэмийг татан гаргасан бол үлдсэн 85 малын сэгийг өнөөдөр гаргахаар ажиллаж байна.
Дундговь аймагт цасан шуурганаар нэг айлын 150 орчим бог мал цасанд дарагджээ | ||
Үзсэн: 283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.