Шууд Chart

Системийн нөлөө бүхий банкуудын актив чанарын үзүүлэлт өнгөрсөн онд 9 хувийн өсөлттэй гарлаа

2023-04-03 12:25:00

Системийн нөлөө бүхий банкуудын актив чанарын үзүүлэлт  өнгөрсөн онд 9 хувийн өсөлттэй гарлаа. Банкны салбарын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,5 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Төв банк гадаад, дотоод эдийн засгий нөхцөл байдлаас шалтгаалан бодлогын хүүгээ 5 удаа нэмэгдүүлж 13 хувьд хүргэсэн. Бодлогын хүү нэмэгдсэн нь банкны салбарын зээлийн өсөлтийг сааруулдаг талтай. Гэхдээ банкууд өөрсдөө эрдслээ даах хэмжээний өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалттай байна гэж Монголын банкных холбооны гүйцэтгэх захирал н.Амар хэллээ.

Системийн нөлөө бүхий банкуудад цаашид эдийн засгийг дэмжих, зээл гаргалтыг нэмэгдүүлэх орон зай хангалттай байна. Өөрөөр хэлбэл, төв банкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээг 12 хувь гэж шаардлага тавьдаг бол системийн банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ 19 хувьтай буюу эрсдлээ дааж чадахаар хэмжээнд байна.


Системийн нөлөө бүхий банкуудын актив чанарын үзүүлэлт өнгөрсөн онд 9 хувийн өсөлттэй гарлаа  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй