Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр болж, “Улаанбаатар хотын эдийн засгийн форум” зохион байгуулах бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтангэрэл мэдээлэл өгөв.
Тэрбээр “Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Бүртгэл хийх www.ubif.mn сайт ашиглалтад орсон. Хамтын ажиллагаатай хотууд болон гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд 170 гаруй урилга хүргүүлээд байна” гэлээ.
Хотын дарга зохион байгуулалтад сайтар анхаарах хэрэгтэйг онцолж байв.
| “Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” болно | ||
| Үзсэн: 523 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.