Шууд Chart

"Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулганд 800 гаруй зочид төлөөлөгч оролцлоо

2023-04-04 08:53:40

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтын босгон дээр газар тариалангийн салбарынханд "Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо.

Чуулганд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтэн, мэргэжлийн холбоод болон үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуй эрхлэгч 800 гаруй зочид төлөөлөгч оролцсон юм.

Газар тариалангийн үйлдвэрлэлд чухал хуулиудыг батлуулах, шинэ үеийн залуусыг тариалангийн үйлдвэрлэлд оролцуулах, залуу тариаланчдыг бэлтгэх, богино хугацааны сургалтад хамруулах замаар хүний нөөцийг төлөвшүүлэх, тогтвортойгоор бэлтгэх шаардлага тулгарч байна. Тиймээс энэ жилийн чуулган нь хууль эрх зүйн орчин болон хүний нөөцийн сэргэлт бий болгоход анхаарсанаараа онцлог болов.

Мөн хүнсний ногооны хангамж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ургамал хамгаалал, үрийн шинэчлэл, ургацыг нэмэгдүүлэх арга замууд, ухаалаг болон гидропоник хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломж, хүнсний ногооны хадгалалт борлуулалт, хөдөө аж ахуйн зохистой дадал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортлох боломж, хөдөө аж ахуйн зарын цахим нэгдсэн платформ, тосны ургамлын тариалалт зэрэг өргөн сэдвийн хүрээнд сонирхолтой, ач холбогдол бүхий илтгэл, мэдээлэл танилцуулж, хэлэлцсэн юм.

Энэ үеэр "Био Ундарга" бордооны үйлдвэр "Дархан ГУМАТ" органик бордоо, "Дархан РИЗО" био шингэн бордоо, модны "БИОГУМ" бордоо, нүхэн жорлон ариутгагч "ЖИГА" бактераа тариаланчдад танилицуулж, амжилттай оролцлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулганд 800 гаруй зочид төлөөлөгч оролцлоо   
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй