Польшийн Краков хотноо ирэх зургаадугаар сарын 21-нээс долоодугаар сарын 2-ны хооронд III Европын наадам болно. Гэвч харамсалтай нь уг наадам чөлөөт бөхийн төрөлгүй явагдах нь ээ.
Европын олимпын хороо (EOC) наадмынхаа бөхийн тэмцээний нэр хүндийг өсгөхийн тулд энэ жил давхардуулж Европын АШТ зохион байгуулахгүй байх, эсвэл Европын наадмаас олимпын эрх олгох шаардлага тавьсан.
Гэвч Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгох тогтсон системээ өөрчлөхгүй, тивийн аваргын тэмцээнээ ч цуцлахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр тивийн шилдэг бөхчүүд ирэхгүй нь гээд Европын олимпын хороо бөхийн тэмцээнийг бүр хийхээ больжээ. Ингээд энэ жилийн Европын наадам бөхийн төрөлгүй явагдах боллоо.
III Европын наадмын хөтөлбөрт жүдо бөх, бокс, таэквондо, каратэ, кикбоксинг, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, орчин үеийн таван төрөлт, байт харваа, буудлага, бадминтон, 3x3 сагсан бөмбөг, элсний гандбол, элсний хөлбөмбөг, дугуй, ширээний теннис, завь, триатлон, хаданд авиралт, брейк-данс, падел, текбол багтжээ.
III Европын наадам чөлөөт бөхийн төрөлгүй явагдах нь ээ | ||
Үзсэн: 363 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.