Шууд Chart

Олон улсын бөөгийн наадам үргэлжилж байна

2014-07-23 11:00:23

ОХУ-ын Тува улсын Зүүн-Хэмчикийн хошуунд олон улсын бөө судалын "13 тэнгэрийн дуудлага" наадам болж байна.

Уг наадамд Швед, Гренланд, Мексик, Бүгд найрамдах Саха улс, Кыргызстан, Монгол, Тува, Өмнөд Солонгос, Якут, Алтайн хязгаар, Хакас, Казахстанаас ирсэн онгод тэнгэртэй бөө зайрангууд оролцож байгаа гэнэ.

Наадмын хөтөлбөр дагуу улс улсын бөө мөргөл, зан үйл үзүүлэхийн хамт "Бүргэдийн бүжиг", бясалгалаар эрүүлжих Ун-хун сиситемийн сургалт явуулахын дээр хүн төрөлхтнийг газар дэлхийтэйгээ уусан барилдах мөргөл үйлдэх юм байна.

"13 тэнгэрийн дуудлага" наадмыг санаачилж зохион байгуулсан Тува улсын удам залгамжилсан хар тэнгэрийн зайран, хөөмэйч Николай Ооржак бөө мөргөлийн уламжлалыг сэргээж, гараг ертөнцийн ирээдүйг олж харж хэлэхийн хамт эх дэлхийгээ хайрлан хамгаалан, энх тунх амьдралын цагаан зам зааж өгөхөд бөө нар хүчээ нэгтгэх зорилготой байгаа аж.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Олон улсын бөөгийн наадам үргэлжилж байна  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй