Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2925 бүртгэгдсэн байна.
Бүртгэлээс харахад хулгайн гомдол мэдээлэл 12.6, дээрмийнх 35.8, хүний эрүүл мэндийн эсрэг гомдол мэдээллийн тоо 2.3 хувиар буурчээ.
Харин залилах гэмт хэргийн гомдол мэдээлэл 56.8 хувиар өссөн байна. Нийт гэмт хэрэг зөрчлийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа н.Батзоригоос тодрууллаа.
Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор 6 дүүргийн 25 хорооны хамтарсан багуудыг сургалтад хамруулж байна.
Түүнчлэн хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сошиал нөлөөллийн “Чи ганцаараа биш” аяныг зохион байгуулж байна гэлээ.
Нийслэлд өнгөрсөн 14 хоногт залилах гэмт хэрэг өсжээ | ||
Үзсэн: 314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.