Шууд Chart

Азийн хөгжлийн банк инфляцийг 10.9 хувьд хүрч буурна гэж таамаглажээ

2023-04-04 14:38:42

Азийн хөгжлийн банк энэ оны эдийн засгийн өсөлтийг 5.4 хувиар төсөөлж, инфляци 10.9 хувьд хүрч буурах болов уу гэсэн таамаг дэвшүүллээ.

Засгийн газар болон Төв банкнаас энэ оны Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг таван хувь, инфляцийг 6-8 хувиар төсөөлж улсын төсөв, мөнгөний бодлогын чиглэлдээ тусгасан.

Харин “Азийн хөгжлийн банк”-наас удаан хугацаанд үргэлжилсэн өндөр инфляци энэ онд нэг оронтой тоонд орох таамаг ажиглагдахгүй байна гэж дүгнэлээ.

Хэдийгээр хил гаалийн гацаа арилж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн болсон ч өндөр инфляци огцом бус алгуур буурна гэж Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурийн төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч н.Болд хэллээ.

2022 онд эдийн засаг 4.8 хувийн өсөлт үзүүлсэн бол энэ онд 5.4, 2024 онд 6.1 хувиар тэлэх байх гэсэн төлөвийг “Азийн хөгжлийн банк”-наас танилцууллаа.

Харин одоо байгаа 12.2 хувийн инфляци оны эцэст 10.9 хувь, 2024 онд 8.7 хувь руу аажмаар бууна гэлээ. 


Азийн хөгжлийн банк инфляцийг 10.9 хувьд хүрч буурна гэж таамаглажээ  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй