
Гуам улсад болж буй 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг оролцож байгаа. Өнөөдөр Монголын хөлбөмбөгчид талбайн эзэн Гуамын багтай тоглоно.
Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 21-нд Умард Марианы арлуудын багтай тоглож, 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Энэ өдөр болсон Гуам, Макаогийн тоглолт 0:0-ийн харьцаагаар өндөрлөжээ. Ингэснээр манай баг хэсгээ гурван оноотой тэргүүлж байгаа юм. Харин Гуам, Макао нэг оноотойгоор удаалж буй.
Манай шигшээ баг өнөөдөр тоглоно | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.