“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд 2030 он гэхэд нийслэлийн хэмжээнд 120 орчим сая мод тарьж ургуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэвч иргэдийн хувьд экологийн боловсрол муу, мод хэрхэн тарихыг мэдэхгүй байгаа нь асуудал болж байна.
Тиймээс нэн тэргүүнд иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, Биологийн ухааны доктор, профессор Б.Чимэд ярилаа.
Мөн сүүлийн жилүүдэд говь, тал хээрийн нутагт цөлжилт болон элсний нүүдэл эрчимжиж байна.
Тиймээс говийн мод болох “Хайлаас”-ыг хамгийн түрүүнд тарих хэрэгтэй. Учир нь хайлаас мод нь ус болон чийг бага шаарддаг байна.
Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байна | ||
Үзсэн: 270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.