Монголын Соёл, яруу найргийн академи, Орчин үеийн уран зургийн гале- рей хамтран “Тэнгэр, нар, түншлэл” нэртэй уран бичлэгийн үзэсгэлэнг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар болжээ.
Монгол, Япон улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан гаргаж буй уг үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулах аж. Үзэсгэлэнд хоёр улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд оролцох болсныг зохион байгуулагчид нь онцолжээ.
Тодруулбал, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад Хэргийн сайд Ф.Кешида нар оролцохоор болсон байна. Тэд үзэсгэлэнд каллиграфи бичиж оролцоно.
Үзэсгэлэнгийн үеэр уран бичлэгийн сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулах гэнэ. Үзэсгэлэн “Blue Moon” галерейд нээгдэх бөгөөд энэ оны сүүлчээр Япон улсад гаргахаар төлөвлөжээ.
Уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэгдэнэ | ||
Үзсэн: 1025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.