Шууд Chart

Мэс заслын мэргэшсэн сувилагчид зөвлөлдөв

2023-04-04 16:38:08

Эрүүл мэндийн яам Мэс заслын мэргэшсэн сувилахуйн нийгэмлэгтэй хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд мэс заслын сувилагчийн оролцоо” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, сувилахуйн сургуулийн төлөөлөл 80 гаруй хүн оролцож дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд мэс заслын сувилагчийн үүрэг, оролцооны талаар хэлэлцэж, сувилагч нарыг сургах, чадваржуулах, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, үйл ажиллагаандаа дагаж мөрдөж буй стандартын хэрэгжилт ямар байгаа талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Түүнчлэн 2013 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөж байгаа “Мэс заслын хяналтын хуудас”-ыг өөрчлөхөд санал авахаас гадна сувилахуйн мэргэжилтэн бэлтгэж байгаа 12 сургуулийн хичээлийн хөтөлбөр, сургалтын чанар нь эмнэлгүүдийн тавьж буй шаардлагад хэр нийцэж байна вэ гэдгийг ч ярилцсан.

 

 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Мэс заслын мэргэшсэн сувилагчид зөвлөлдөв  
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй