
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.
Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа.
Байнгын хороо энэ сард Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, түүнчлэн Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, түүнд холбогдох аудитын санал, дүгнэлтийг хэлэлцэхээр төсөлд тусгажээ.
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжснээр “Монгол УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.
ЭЗБХ: Байнгын хорооны тогтоол баталлаа | ||
Үзсэн: 272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.