Шууд Chart

ОУХМ М.Цэрэнбаатар Австралийн "ACERS" клубт хүчин зүтгэнэ

2023-04-05 09:31:17

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Цэрэнбаатар Австрали улсыг зорьсон билээ. Түүний хувьд "Хасумегастарс" клубт олон жил тоглосон бөгөөд сүүлд "Ноён" клубыг ахлан үндэсний дээд лигт аваргалсан юм.

Тэрбээр сурч, хөдөлмөрлөхөөр гэр бүлийнхээ хамт Австралийг зорьсон ч олон жил хичээллэж, амжилт гарган зүтгэсэн волейболын спортоо орхилгүй тус улсын хоёр ч клубын сонгон шалгаруулалтад оролцож тэнцжээ.

Тодруулбал, тус хоёр клубээс "ACERS" клубийг сонгон мужийн цом болон лигийн тэмцээнд оролцохоор болсон байна. Түүний анхны тэмцээн Мужийн цомын аварга байсан бөгөөд тус тэмцээндээ түрүүлжээ.

Харин түүний оролцох дараагийн гол тэмцээн гурван сарын турш үргэлжлэх лигийн тэмцээн юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ М.Цэрэнбаатар Австралийн "ACERS" клубт хүчин зүтгэнэ  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй