Шууд Chart

Улаанхад хотын төлөөлөгчид Архангай аймагт айлчлав

2014-07-23 11:56:43

Монгол  Улсын Архангай аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн гуравдугаар сарын  24-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийхдээ БНХАУ-ын  ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ардын засгийн газартай ах, дүү хотын найрамдалт харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.
Энэхүү хоёр хотын гадаад харилцаа, ах дүүгийн найрамдалт хамтын ажиллагааны харилцан айлчлалын хүрээнд Архангай аймагт ӨМӨЗО-ын Улаанхад хотын төлөөлөгчид хариу айлчлал хийжээ. 
ӨМӨЗО-ны Улаанхад хотын төлөөлөгчид энэхүү айлчлалын хүрээнд Архангай аймагтай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлийг нарийвчлан холбогдох байгууллагуудыг тодруулах аж.
Айлчлалын хүрээнд удирдлагын зүгээс тавьсан санал хүсэлт, хамтран ажиллах чиглэл болон туршлага судлах зэрэг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байх талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Улаанхад хотын төлөөлөгчид цаашдын хамтын харилцааг өргөжүүлэхийн тулд боловсон хүчин, боловсролын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ч мөн илэрхийлсэн байна. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Улаанхад хотын төлөөлөгчид Архангай аймагт айлчлав   
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй