Шууд Chart

Геологи, хайгуулын ажилд төсвөөс нэг жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна

2023-04-05 13:08:53

Геологи, хайгуулын ажилд төсвөөс нэг жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Хэрэв төсвөөс гаргасан мөнгөөр хайгуулын ажил хийгээд юу ч олохгүй бол ард түмний татварыг салхинд дэмий хийсгэсэнтэй адил болно.

Иймд хайгуулд хөрөнгө хийх нь төрийн сонирхох ажил биш. Гэхдээ суурь судалгаагаа улсын төсвийн хөрөнгөөр чамбайхан хийх хэрэгтэй ч олон улсын дэвшилтэт технологи ашиглах, арга зүйг нь нэвтрүүлэх, дэлхийд нэр хүндтэй компанийг урьж хайгуул хийлгэх нь оновчтой.

Канад Улсын Торонто хотноо болсон “PDAC”-2023 олон улсын чуулга уулзалтад оролцохдоо дэлхийд дээгүүрт бичигддэг хайгуулын компанид санал тавьсан. Хайгуулын ажлыг удахгүй эхлүүлнэ гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тодотголоо.

Ковидын дараах эдийн засгийн сэргэлтэд уул уурхай, геологийн салбарын өгөөж томоохон байр суурь эзэлсэн хэвээр байна. Бид авдартаа юу байгааг олж мэдэх нь чухал. Үүний дараа дотоодын болон гадны томоохон хөрөнгө оруулалтыг татах. Өнөөдрийн байдлаар өндөр технологийн түүхий эдийн нөөцтэй 6 орд, 80 илрэлийг олж тогтоосон байна.

Эдгээр ордын аль нэгт дараагийн Оюутолгой байхыг үгүйсгэхгүй гэж геологичид хэлсэн юм.


Геологи, хайгуулын ажилд төсвөөс нэг жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй