Шууд Chart

"Эрдэнэс Тавантолгой" компани энэ онд олборлолт, тээвэрлэлт, борлуулалтаа улам эрчимжүүлнэ

2023-04-05 14:30:13

Баруун Цанхийн хөрс хуулалтын тендерт хамгийн бага үнийн санал өгсөн “Эрдэнэс майнинг оператор”, “Моннис майнинг” компаниуд шалгарсан гэж "Эрдэнэс Тавантолгой" компаниас мэдээллээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж эхэлсэн.

Онцгой дэглэм тогтоосноос хойших таван сарын хугацаанд 1.3 тэрбум америк доллараар үнэлэгдэх 13 сая тонн нүүрсийг борлуулж улсын валютын нөөцийг зузаатгаад байна.

Тус компаниас Баруун Цанхийн хөрс хуулалтын тендерийг зарлаж, гуравдугаар сарын 16-нд нээсэн. Уг тендерт үндэсний компаниа дэмжиж, хамгийн бага үнийн санал өгсөн, техник, ажиллах хүчний чадамжтай компаниудыг сонгон шалгаруулсан гэж мэдэгдлээ.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, үнэлгээний комиссын ахлагч н.Цэрэнсамбуугийн ярианд анхаарлаа хандуулъя.

"Эрдэнэс Тавантолгой" компани энэ онд олборлолт, тээвэрлэлт, борлуулалтаа улам эрчимжүүлнэ. 2023 оны эхний улиралд 7.5 сая тонн нүүрсийг борлуулсан, оны эцэст энэ тоо 30 орчим сая тоннд хүрэх бололцоотойг хэллээ.


"Эрдэнэс Тавантолгой" компани энэ онд олборлолт, тээвэрлэлт, борлуулалтаа улам эрчимжүүлнэ  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
р [127.0.0.xxx] 2023-04-07 03:18
эрдэнэс майнинг оператор түншлнлийн ямар компаниуд тендерт орсон бэ

Бидэнтэй нэгдээрэй