Шууд Chart

Хүлэмжийн хэрэглээг нэмбэл бүх төрлийн жимс жимсгэнэ тариалж болно

2023-04-05 14:38:52

Хүлэмжийн хэрэглээг нэмбэл бүх төрлийн жимс жимсгэнэ тариалж болно.

Энэ жил жимс жимсгэний салбарынханд 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Ингэснээр тус салбарын 500 гаруй аж ахуйн нэгж болон хувиараа жимс жимсгэнэ тариалагчдад ихээхэн дэмжлэг болох юм.

Эрс тэрс уур амьсгалтай манай оронд өвлийн хүлэмжийг их ашиглавал бүх төрлийн жимс жимсгэнэ тариалж болно гэж “Поливит” компанийн зөвлөх, Гавьяат механикжуулагч н.Балган хэлж байна.

Ил тариалах аргад хамгийн их тохирч байгаа нь чацаргана жимс. Тиймдээ ч нийт жимс жимсгэний 88 хувийг эзэлж байна.

Харин бусад төрлийн жимс жимсгэний хувьд цаг уурын онцлогт тохирсон, хүлэмж нэхдэггүй сортыг бий болгож, суулгацыг бэлтгэснээр ихээр тариалж болохыг хэллээ. 


Хүлэмжийн хэрэглээг нэмбэл бүх төрлийн жимс жимсгэнэ тариалж болно  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй