Шууд Chart

“Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган 2023” болно

2023-04-05 19:35:56

Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган”-ыг 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдах гэж байна.

Уг чуулганаар барилгын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, гарцыг тодорхойлон, харилцан уялдаатай ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд БХБЯ, БХТ болон төрийн бус байгууллага, барилгын салбарын төсөл хэрэгжүүлэгчид, ханган нийлүүлэгчид, салбарын ААНБ- уудын удирдлагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцоно.

Чуулганы үеэр Барилгын материалын салбар болон тээвэр логистик ханган нийлүүлэлтийн чиглэлийн төрийн бодлого, дотоодын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, төслийн худалдан авалтын талаар салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд түүнээс гарсан дүгнэлт зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргэх юм.

 


“Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган 2023” болно  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй