Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим байна

2023-04-06 06:55:44

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын хөндийгөөр цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0 хэм  орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 2-4 хэм хүйтэн байна.


2023 оны дөрөвдүгээр сарын 07-ноос дөрөвдүгээр сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Нийтэлсэн: Цагийн хүрд

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим байна  
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй