“Хамба” фильм студийн захирал, найруулагч Б.Ганболд “Тэнгэрийн андгай”, “Тэнгри”, “Орхидос”, “Улаан дөрвөлжин”, “Хоёр амь” зэрэг киног үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл удаах уран бүтээлээ “Намаг” нэртэйгээр энэ сарын 14-нөөс үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
“Намаг” киноны дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин, “DOZ” энтертайнментын найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэн, Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх, жүжигчин Б.Бямбасүрэн, Н.Мөнхсоёл, Д.Оюунзул, Э.Пүрэвжаргал, Д.Ганцэцэг нар тогложээ.
Найруулагч Б.Ганболд эл уран бүтээлээрээ үзэгчдийг “толинд харуулах”-ыг хүссэн бөгөөд киноныхоо нээлтэд ирсэн зочдод эл киногоо найруулагчийн хувилбараар үзүүлэх бол кино театруудад арай өөрөөр гаргах аж.
“Намаг” киноны нээлт болно | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.